Ж.БАЙДЕН СОНГУУЛЬД ДАХИН НЭР ДЭВШИХ ЭСЭХЭЭ ИРЭХ ОНЫ ЭХЭЭР ШИЙДНЭ

2022-11-10  

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвших эсэхээ ирэх оны эхээр эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

"Би дахин өрсөлдөх бодолтой байгаа ч хувь тавиланд маш их хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол эцсийн дүндээ гэр бүлийн шийдвэр юм. Хүн бүр намайг сонгуульд оролцуулахыг хүсэж байгаа гэж бодож байна, гэхдээ бид энэ талаар ярилцана" гэж тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Энэ асуудлаарх эцсийн шийдвэр хэзээ гарахыг Америкийн удирдагчаас тодруулахад тэрбээр, “тэргүүн хатагтай Жилл Байден бид хоёрт Талархлын баяр (11 дүгээр сарын 24), Зул сарын баярын (12 дугаар сарын 25) хооронд долоо хоног амрах зав гарна гэж найдаж байна. Ирэх оны эхээр бид шийдвэрээ гаргана гэж бодож байна" гэж хэлсэн байна. 

Мягмар гарагт болсон завсрын сонгуулийн дүн шийдвэрт нь нөлөөлөх талаарх асуултад хариулахдаа Байден, “Бид дахин нэр дэвших бодолтой байгаа, энэ нь бидний зорилго байсан, сонгуулийн үр дүн ямар байхаас шалтгаалахгүй" гэж онцлон тэмдэглэжээ. АНУ-ын удирдагч мөн 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар эцсийн шийдвэр гаргах асуудалд "яарахгүй" байгаагаа нэмж хэлсэн байна. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын үйлдлээс шалтгаалахгүй гэдгийг тэрбээр онцолжээ.

11 дүгээр сарын 7-нд болсон цуглааны үеэр Д.Трамп 11 дүгээр сарын 15-нд Флорида муж улс дахь Мара-а-Лаго эдлэнгээсээ “чухал мэдэгдэл” хийнэ гэж амласан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ завсрын сонгуулиас анхаарлыг сарниулахыг хүсэхгүй байгаагаа онцолжээ. Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөгөө зарлах төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?