ХЯТАД УЛС ШИНЭ ҮЕИЙН ЗӨӨГЧ ПУУЖИНГАА ТАНИЛЦУУЛЖЭЭ

2022-11-10  

Хятад улс өмнөд Гуандан мужийн Жухай хотод болж буй “Airshow China” олон улсын нисэх, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр сарыг судлах үндэсний хөтөлбөртөө зориулсан шинэ үеийн зөөгч пуужингаа танилцуулжээ. 

Хөөрөх үеийн жин нь 2100 тонн уг зөөгч пуужингийн урт нь 90 метр ажээ. Сарны тойрог зам дээрх даац нь 27 тонн бол дэлхийн орчмын тойрог замд 70 тонн гэнэ.

Энэхүү зөөгч пуужингийн тусламжтайгаар анхны жолоодлогот нислэгийг 2027 онд хийхээр төлөвлөж байна гэж Хятадын зөөгч пуужингийн технологийн академийн төлөөлөгч Жао Синго мэдэгджээ. Түүний хэлснээр, үзэсгэлэнгийн үеэр мөн хүнд даацын шинэ зөөгч пуужингийн загварыг танилцуулж байгаа бөгөөд уг пуужин нь дэлхийнхээс сарных руу шилжих тойрог замд 50 тонн хүртэлх, Ангараг гаргийн шилжилтийн тойрог замд 35 тонн, дэлхий орчмын тойрог замд 150 орчим тонн ашигтай ачаа хүргэх чадалтай байх аж. Энэ зөөгч пуужин нь бүтээх шатандаа байгаа бөгөөд анхны хөөргөлтийг 2030 онд хийхээр төлөвлөж байна гэж Жао Синго хэлсэн байна.

Бээжин цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуул, мөн сарыг судлах технологийг боловсруулан үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Хятадын эрдэмтэд мөн солир, Ангараг гаргийг судлах төслийг нэгэн зэрэг хэрэгжүүлж байна. Тус улсын сансрын станцын төсөл мөн тойрог замд хэрэгжиж байгаа билээ.

 

Эх сурвалж: ЖУХАЙ. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?