СЕНАТЫН ТАНХИМД АЛЬ НАМ ХЯНАЛТАА ТОГТООХЫГ ГУРВАН МУЖ УЛС ШИЙДВЭРЛЭНЭ

2022-11-10  

АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан намынхан урьдчилан төсөөлж байснаас олон санал авсныг урьдчилан дүнгүүд харуулж байгаа ч хэд хэдэн гол муж улсуудад саналын хуудасны тооллого үргэлжилж байгаа тул Конгресст аль нам хяналтаа тогтоох нь одоогоор тодорхойгүй байна.

Энэхүү сонгуулийн үр дүн Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацааныхаа хоёрдугаар хагаст ямар үйл хэргийг гүйцэлдүүлж чадахыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Сенатын танхимд аль нам хяналтаа тогтоох нь Аризона, Невада, Жоржиа гэсэн гурван муж улсын сонгуулийн дүнгээр ерөнхийдөө шийдвэрлэгдэнэ. Одоогоор Аризона, Невадагийн сонгуулийн дүнг урьдчилан таамаглахад хэтэрхий эрт байгаа бол Жоржиад ирэх сард хоёрдугаар шатны санал хураалт явуулахаар болоод байна.

Харин 435 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан урьдчилан төсөөлж байснаас цөөн суудалтай хэдий ч хяналтаа тогтоох төлөвтэй байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?