КИЕВ ХОТЫН ДАРГА КЛИЧКО ИРГЭДЭЭ АХ ДҮҮ, ХАМААТАН САДНЫХАНДАА ОЧИЖ АМЬДРАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

2022-11-11  

May be an image of 3 people, people sitting and indoor

Нийслэлийн ойролцоо амьдардаг, тог болон устай ах дүү, хамаатан саднындаа амьдрах нь зөв. Нийслэл хотын оршин суугчдын 80 хувь нь тоггүй, усгүй нөхцөлд амьдарч байна. Шатахуунаа цэнэглэж чадахгүй учир явгарсан. Унадаг дугуй л украйнчуудын хөл залгах унаа болсон.
-Женевийн гэрээгээр жирийн иргэдийн оршин сууж буй газар нутгийг бөмбөгдөхийг хориглосон. Үүнийг Оросууд зөрчлөө. Эрчим хүч, ус хангамж болон орон сууцны барилга байшинг бөмбөгдлөө. Оросуудад украйнчууд хэрэггүй. Харин Украйны газар нутаг л хэрэгтэй болжээ. Тиймээс украйнчуудыг сая саяар нь устгах террорист үйл ажиллагааг цахилгаан болон усыг таслахаас эхлүүлж байна. Нөхцөл байдал улам муудах төлөвтэй. Тиймээс одоохондоо ус, бас цахилгаантай газар нутгийг бараадаж, ах дүү хамаатан садныхнаа түшихийг Киев хотын гурван сая иргэндээ хандан Киев хотын дарга Кличко уриаллаа
-Нөхцөл байдал улам муудаж байна. Тиймээс би цахилгаан мотор худалдан авлаа. Хэр хэмжээгээрээ бензин савлаж авлаа. Хотоо орхиж, Киевийн захад амьдардаг хамаатнаа бараадахаар шийдлээ гэж 30 настай Дмитро хэллээ.
-Иргэд яг л чононууд бариулж буй хонь шиг л байна. Хамгаалж, өмгөөлж буй хүн алга. Манай цэргүүд газрын гаваар орсон юм уу, хаашаа юм бэ!
Би ямар ч тохиолдолд гэр орноо орхихгүй. Хаашаа ч явахгүй. Тоггүй ч, усгүй ч, эндээ л үлдэх болно. 14 хоногийн дараа устай , тогтой болно гэсэн амлалтаа биелүүлэхийг нь үзнэ гэж Киевийн оршин суугч, 36 настай Анастасия ВВС-д эгдүүцэнгүй ярилцлага өгчээ.
 
May be an image of 5 people and people standing
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?