ИСТАНБУЛ ХОТЫН ТӨВД БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2022-11-14  

Туркийн цагдаа нар ням гарагт Истанбул хотын Бейоглу дүүргийн Истикляль гудамжинд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хүнийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ. 

Түүний мэдээлснээр, Бейоглу дүүрэгт бөмбөг тавьсан этгээдийг Истанбулын аюулгүй байдлын газрын ажилтнууд баривчилсан байна. Террорист халдлагын ул мөр Сири рүү хөтөлж байгааг нотлох баримт байгаа бөгөөд Туркийн эрх баригчид террорист байгууллага гэж үздэг бүлэглэлүүд үүнд оролцсон байж магадгүйг Сойлу онцолжээ. Түүний хэлснээр, одоогоор халдлагыг үйлдэхэд оролцсон байж болзошгүй 20 гаруй хүнийг баривчилсан байна. “Бидний тооцоолсноор, халдлага үйлдэх тушаал Кобанигаас ирсэн бол халдлагыг үйлдэгч нь Афринаас ирсэн” гэж тэрбээр хэлжээ. Кобани болон Африн нь Курдийн ажилчны нам (КАН), Сири дэх курдүүдийн "Өөрийгөө хамгаалах ардын хүчин" үйл ажиллагаагаа явуулдаг, Сирийн хойд хэсэгт оршдог хотууд юм. "Дэлбэрэлтийн ард эдгээр байгууллага байгааг бидний дүгнэлт харуулж байна" гэж сайд нэмж хэлсэн байна.

Ням гаргийн үдээс хойш Истанбул хотын Бейоглу дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй, жуулчид олноор очдог Истикляль гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархаджээ. 

Истанбул хотын захирагч Али Ерликая твиттер хуудсандаа мэдээлснээр, 50 хүн эмнэлгээс гарсан бөгөөд 31 хүн эмчийн хяналтад байгаа бол эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн таван хүний хоёрынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа аж. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг хэрэгт террористуудын ул мөр байгаа гэж өмнө нь мэдэгдсэн. Тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октай дараа нь мэдэгдэхдээ, тэсрэх бөмбөгийг эмэгтэй хүн тавьсан гэжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MN NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 до****аар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258 2022-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?