САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 643 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

2022-11-14  

Улаанбаатар хотод одоогоор сайжруулсан шахмал түлшний 116 мянган тонн нөөцтэй, түүнийгээ 643 цэгт зарж борлуулж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээг хянаж эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 8758 аж ахуйн нэгж, байгууллага гаднах 50 м орчмын зам талбайд 408,644 ам метр газрын цас, мөсийг цэвэрлэжээ. Өвлийн бэлтгэл 99 хувьтай, замын цас, мөс цэвэрлэгээг бүрэн хийж дуусгажээ. Давсны 2808 тн, бодисын 2030 тн нөөц байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр эдгээр мэдээллийг өгснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. Түүнчлэн, Улаанбаатар хотын Бага тойрууд 6 давхраас дээш барилга барих зөвшөөрөл олгохгүй байх захирамжийн төслийг тооцоо, судалгаатай танилцуулах үүрэг өгсний дагуу барилга барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахгүй 85 га талбайд барилгажилтын судалгаа хийжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?