ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮНСНИЙ БАРААНЫ ҮНЭ ТАЛИЙЖЭЭ...

2022-11-14  
No photo description available.
Нэг ширхэг "Атар" талх 2200 , 1кг "Алтан тариа" гурилын үнэ 2800 төг болжээ. Энэ бол дөнгөж нэг сарын өмнө нэмэгдсэн үнэ. Үнэ ханшийн өсөлт үүгээр тогтохгүй болж. Яг одоогоор, "Улаанбаатар" болон бусад гурилын компаниуд дэлгүүр, захын лангуунд гурилаа нэмж нийлүүлэхгүй байна гэж Гачууртын хүнсний дэлгүүрийн худалдагч дуулгалаа. Түүний ярианаас дээрх компаниуд үнэ ханшаа дахин нэмэх нь гэж сэжиглэлээ. Учир нь сар хүрэхгүй хугацааны өмнө Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмж буйгаа Эрчим хүчний холбогдох байгууллага мэдэгдсэн. Дээр нь Оросоос ирэх үр тариа багассан гэх мэдээлэл ч чих дэлслээ. Энэ янзаараа гурилын үнэ дахин нэмэгдэж, түүнийг дагаад талх, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ. Ард иргэд гурил талхаа ч авч хүчрэхгүй, цахилгааны төлбөрөө төлж чадахгүйдээ хүрчих бий дээ гэж санаа зовох багадах нь.
Ингэхэд , сонгуулиар ард иргэдээ үнийн дарамтгүй сайхан амьдруулна гэж амлаад сонгогдсон МАН, түүний удирдлагууд хааччихав аа? Тэдний УИХ, тэднээс бүрдүүлсэн Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нар яагаад загас мэт дуугүй болчихов? Энэ улсад эзэн гэж байна уу? гэж асууя.
Ард түмнийхээ төлөө шийдвэр гаргаж чадахгүй бол сонгуулийн хоосон амлалт , цагаан сар, шинэ жилийн " хөөсөн" ерөөлөө зогсоох цаг болжээ.
Зовсон, ядарсан ард түмнээ улам зовог гээд хайхралгүй орхих нь уу, үгүй юу? гэдгийг нь одоо л харья.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MN NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 до****аар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258 2022-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?