БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "G20"-ИЙН УУЛЗАЛТЫН ҮЕЭР БНХАУ-ЫН ДАРГАТАЙ УУЛЗАНА

2022-11-15  

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт эхэлж буй “Хорийн бүлэг”-ийн (G20) дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана гэж “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын удирдагчийн Тамгын газрын мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, уулзалт орон нутгийн цагаар 17:00 цагт эхэлнэ. Удахгүй болох хэлэлцээний талаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“G20”-ийн удирдагчдын уулзалт мягмар гарагт буюу өнөөдөр Индонезын Бали аралд эхэлнэ. Дээд түвшний уулзалтад оролцогчид хүнс, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, дижитал өөрчлөлтийн үйл явц, эрүүл мэндийн салбарын асуудлуудыг хэлэлцэх юм. Хурал 11 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/. БНСУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?