ЯПОНЫ ШИНЭ КОНСОРЦИУМ 2027 ОНООС ДЭВШИЛТЭТ ЧИП ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛНЭ

2022-11-15  

 Японы “Toyota Motor”, “Sony” зэрэг тэргүүлэх найман пүүсийн байгуулсан шинэ консорциум дараагийн үеийн хагас дамжуулагчийг 2027 оноос дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр зорьж байна.

Байгуулагдаад удаагүй “Rapidus” компани нь эдийн засгийн аюулгүй байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварт амин чухал ач холбогдолтой 2 нанометрийн чипийн судалгаа, хөгжүүлэлтийг хийж, загварыг гарган үйлдвэрлэн борлуулах ажээ.

“Rapidus” хэмээх нэрийн хувьд “rapid” гэсэн латин үгээс гаралтай бөгөөд компанийн чипийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгыг илэрхийлэх зорилгоор ийнхүү нэрлэсэн байна.

“Нийгэм дижитал эринд шилжиж байгаа энэ үед хагас дамжуулагч нь хамгийн чухал технологийн үндэс суурь байх болно” гэж тус компанийн удирдах зөвлөлийн дарга Хигаши Тэцүро мэдэгджээ.

Японы Аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтошигийн мэдээлснээр, Засгийн газар “Rapidus” компанид 70 тэрбум иений татаас олгох ажээ.

Дараагийн үеийн хагас дамжуулагчийг бүтээх олон улсын өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор Засгийн газар 2 нанометрийн чипийг шинэ консорциумын түншлэлээр 2020-иод оны эцэс гэхэд дотооддоо үйлдвэрлэхээр зорьж байна. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MN NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 до****аар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258 2022-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?