"AMAZON" 10 МЯНГА ГАРУЙ АЖИЛТНАА ЦОМХОТГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2022-11-15  

Америкийн цахим худалдааны салбарын тэргүүлэгч компани “Amazon” эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбогдуулан 10 мянган ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 3 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар “New York Times”, “Wall Street Journal” сонин даваа гарагт мэдээлжээ.

“New York Times” сонин уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлснээр, цомхотголыг энэ долоо хоногоос эхлүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн компанийн төхөөрөмжийн нэгж, жижиглэн худалдааны хэлтэс, хүний нөөц зэргийг хамарна гэж дээрх мэдээнд дурджээ.

“Amazon” компанийн зүгээс энэ мэдээллийг үнэн болохыг баталбал 1994 онд үүсгэн байгуулагдсанаас нь хойших хамгийн том цомхотгол энэ болох юм.

Сүүлийн үед технологийн томоохон компаниуд эдийн засгийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан бизнесээ тогтвортой байлгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болоод байна.

Тухайлбал, “Facebook”, “Instagram”, “Whatsapp” нийгмийн сүлжээг хариуцдаг “Meta” компани ажиллах хүчнийхээ 13 хувийг цомхотгохоо өнгөрсөн долоо хоногт зарласан бол “Twitter” компанийн шинэ эзэмшигч Илон Маск дэлхий даяар ажилтнуудынхаа тэн хагасыг цомхотгожээ.

Энэхүү үзэгдлийг сүүлийн арван жилээр зогсохгүй түүнээс цааших хугацаанд ноёрхсон технологийн тэсрэлтийн төгсгөл гэж олон ажиглагч харж байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?