ДОНАЛЬД ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ

2022-11-17  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Түүний туслахууд сонгуульд оролцох хүсэлтийг нь албан ёсоор гаргасан бол экс ерөнхийлөгч өөрөө Флорида дахь өргөөндөө цугларсан дэмжигчиддээ хандан үг хэлжээ. "Америкийн эргэн ирэлт одоо эхэлж байна!" хэмээн Трамп зарлав.

Тэрээр Цагаан ордонд өнгөрүүлсэн дөрвөн жилээ бахархалтайгаар өгүүлэв. "Тэр богино дөрвөн жилд хүн бүр маш сайн ажилласан" гэж тэр хэлээд "Хүн бүр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр цэцэглэн хөгжсөн”, түүнийг албан тушаалаа орхих үед коронавирусын тахлын улмаас үүссэн уналтаас эдийн засаг хурдан сэргэж байна гэж мэдэгдэв.

Трамп мөн АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийг Украины мөргөлдөөнийг даван туулах чадваргүйн улмаас улс орныг цөмийн дайны ирмэгт хүргэсэн гэж шүүмжилсэн байна. Тэрээр "Америкийг дахин аугаа, алдар суут болгохын тулд өнөөдөр би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна" гэж мэдэгдэв. Харин олон улс судлаачид түүнийг энэ удаагийн сонгуульд намаасаа гарч чадахгүй гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?