МЭДЭЭЛЛИЙН МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ДАРГААР Э.СОДОНТОГОСЫГ ТОМИЛЛОО

2022-11-22  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар Эрдэнэцогтын Содонтогосыг томиллоо. Тэрбээр өчигдөр ажлаа хүлээж авч, хамт олонтойгоо уулзлаа.

Э.Содонтогос нь Гадаад хэлний дээд сургууль, СЭЗДС-ийг тус тус төгссөн, орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй. БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан, олон улсын улс төр судлаач, эдийн засагч.

Тэрбээр НҮБ-ын Хүн амын санд орчуулагчаар ажлын гараагаа эхэлж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, ҮАБЗ-д мэргэжилтэн, 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх бөгөөд Шадар туслах, 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга, Монголын Мянганы Сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашсан, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.

Түүнчлэн Э.Содонтогос нь уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт, англи-монгол хэлээр хэвлэгдэн гардаг “Mongolian Mining Journal” сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд МҮОНТ-ийн англи хэлээрх “Face to Face” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байв. 

Эх сурвалж: Монцамэ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?