"ЧИНГИС ХААН" ОДОНГ ЖЭК УЭТЭРФОРД, Д.ДОРЖГОТОВ НАРТ ХҮРТЭЭНЭ

2022-11-23  

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг энэ жил хэн гэх эрхэмд хүртээх болсныг зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн хүрээнд  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд гардуулахаар тогтсон. АНУ-ын монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт энэхүү одонг хүртээхээр тогтсон.

"Чингис хаан" одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнахаар журамласан.

Маргааш их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Тус өдөр энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болно" гэлээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?