ИРАН УРАНАА 60 ХУВЬ ХҮРТЭЛ БАЯЖУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

2022-11-23  

Иран улс "Фордоу" цөмийн байгууламждаа “IR-6” центрифугийн каскад ашиглан ураныг 60 хувь хүртэл баяжуулж эхэлжээ. Энэ тухай Ираны Атомын эрчим хүчний байгууллага мэдэгдсэнийг төрийн мэдлийн “ISNA” агентлаг уламжилсан байна. 

Тус агентлагийн мэдээлснээр, ураны агуулгыг 60 хувьд хүргэн баяжуулах шийдвэрийг АНУ болон “Европын гурвал”-ын (Их Британи, Франц, Герман) хамтран боловсруулсан Ираны цөмийн хөтөлбөрийн тухай тогтоолын төслийг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ Удирдах зөвлөл баталсны хариуд гаргасан байна. “ISNA” мөн Натанза хот дахь цөмийн байгууламжид уран баяжуулахад "IR-2m",  "IR-4" центрифугийг ашиглаж байгаа гэх баримт мэдээг нотолжээ. 

АНУ болон “Европын гурвал”-ын тогтоолын төслийг ОУАЭХА-ийн Удирдах зөвлөл 11 дүгээр сарын 17-нд баталсан байна. Уг тогтоолд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Иранд уриалжээ. Үүнээс гадна, тус улсын нутаг дэвсгэрт байгаа илтгэж мэдэгдээгүй байгууламжуудаас олдсон цөмийн материалын гарал үүслийг яаралтай тайлбарлаж, бичиг баримт гарган өгч, эдгээр байгууламжид нэвтрүүлэхийг шаардсан байна. Уг тогтоолыг батлахыг 35 орноос 26 нь дэмжиж, тав нь түдгэлзсэн бол ОХУ, БНХАУ эсэргүүцсэн санал өгчээ. 

Эх сурвалж: ТЕХРАН. /ISNA/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ДОПИНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРЭХГҮЙ ХААНА ГАЦААД БАЙСАН БЭ?
БНХАУ-ЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗРААС НҮҮРС ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Г.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Т.БАДАМЖУНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Н.НОМТОЙБАЯР УЛС ТӨРД ЭРГЭЖ ИРЭХ ГЭНЭ, ОРОХ "ХААЛГА" НЬ НЭЭЛТТЭЙ!
СҮ.БАТБОЛД:ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТАВАНТОЛГОЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУУЛАЛТУУД ОЛОН ЖИЛЭЭР УХАРНА
Н.УДААНЖАРГАЛЫГ УДАХГҮЙ АВЧИРЧ, НҮҮРСНИЙ ХЭРЭГ "НОЦОХ УУ?"
ШҮҮХ ИНГЭЖ ШИЙДСЭН, ШӨХТГ ТЭГЖ ШОУДСАН
Х.БАТТУЛГА: УРАГШАА НАРИЙН ЦАРИГТАЙ ЮМ УУ, ХИЛ СЭТЛЭЭД ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХ ЮМ БОЛ ӨНӨӨДРИЙН ЯРИАД БАЙГАА ЮМ МОНГОЛД ШИНГЭХГҮЙ
Д.ГАНТУЛГА: Б.ЧОЖИЛСҮРЭН, Ч.ХҮРЭЛБААТАР НЬ БАЙНА УУ ХАМААГҮЙ, ХУЛГАЙН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Л БОЛ ХАРИУЦЛАГА ҮҮРЭГ ЁСТОЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?