ЯПОН УЛСЫН НАЙМАН ИРГЭНД "АЛТАН ГАДАС" ОДОН ХҮРТЭЭЛЭЭ

2022-11-30  

Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Монгол төрийн одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын булгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро
  2. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын өргемжит консул Такабэ Цүтомү

Алтан гадас одонгоор

  1. Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки
  2. Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико
  3. Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Харүхара Акио
  4. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори
  5. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато
  6. "Heart saving project" төслийн Зүрхний мэс засалч Тамүра Масамичи
  7. "Мабучи Мотор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хүндэт Еренхийлөгч Мабүчи Такаичи
  8. "Шима Сейки" хувьцаат компанийн Ерөнхийлөгч Шима Масахиро

Найрамдал медалиар

  1. Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи
  2. Монгол судлаач, эрдэмтэн Миявака Жюнко
  3. "Глобал" Олон Улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?