Хамаг эд хөрөнгө, бизнесээ Хятадын төрд булаалгасан Хятадын тэрбумтан Жак Ма Япон улсад орогносон тухай Финансиал Таймс сонинд бичжээ. " Жак Ма нь эхнэр хүүхэд, хувийн тогоочийн хамт хилийн чанадад намуухан амь зууж байна. Цагийг нөхцөөхийн тулд Токио хот дахь уран зургийн галерейг хэсэж уран зураг цуглуулахын зэрэгцээ, нэгэн хувийн студид шавь орж, акварель-ээр зураг зурах аргад суралцаж эхэлсэн тухай Финансиал таймс сонин үргэлжлүүлэн бичжээ. Тэрбээр АНУ, Израйль руу байнга нисэж, Японы курортын цанын баазад гулгах дуртай болжээ. "Хятадын төрийн банк нь нүсэр ломбардаас ялгаагүй ажиллагаа явуулдаг" гэж төрийн банкийг, мөнгийг ингэж үржүүлдэггүй юм гэж Шанхайн өндөр ( 2020 оны аравдугаар сар) хэмжээний уулзалтанд Хятадын удирдлагыг шүүмжилснээс хойш түүнийг барааг сураг алдарсан. Харин ч монополийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Жак Магнай буруутгаж, 2.8 сая ам. долларын торгуульд унагаснаас хойш тэрбээр Японыг зорьж, чимээгүй амьдралыг сонгосон гэж тус сонинд бичжээ.
Э.ОТГОНЖАРГАЛ