ИРГЭД ТАЛХАА Ч ХУДАЛДАН АВЧ ДИЙЛЭХГҮЙ БОЛТЛОО ЯДУУРЧ БАЙНА..

2022-12-01  
"Амгалан" хүнсний захаар би тогтмол ордог. Тэдний байнгын худалдан авагчийн хувьд сүүлийн үед хоёр зүйл надад тод анзаарагдах болов. Нэгд, үйлчлүүлэгч- худалдан авагчдын тоо эрс буурсан. Хоёрт, хүнсний бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өссөн. Хонины мах кг нь 8000, гурил 1 кг нь 2500 төг, өндөг 1 ширхэг нь 460 төг, сүү 1 литр нь 3800 төг, талх 2500 төг гээд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаджээ.
Жил гаруйханы өмнө 5000 төг байсан бананы үнэ ч 8000 төгрөгт хүрчээ. Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ 1 жилийн хугацаанд дунджаар 40 хувь өссөн байна. Өмнө нь 100,000 төгрөгөөр авдаг байсан барааныхаа дөнгөж талыг нь өнөөдөр хүчрэх хэмжээнд монгол төгрөгний ханш навсайтлаа унажээ. Худалдагчид зарим сардаа огт ашиггүй ажиллаж буй тухайгаа ч хэлэхээс ичсэнгүй. Түрээсээ төлөөд л, тэг зааж байна гэж хиам, өндөгний худалдагч хэллээ.
Талх авлаа. Худалдагчаас асуулаа. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л байна уу? гэж. - Үнэ өссөөр байна. Иргэд талх, боорцогоо ч хүчрэхээ больж байна. Түрийвч нь нимгэрчээ. Аль болох талхны томыг, боорцогны том уут савтайг, үнэ хямдыг нь сонгох болсон. Үнийн өсөлт төр засагт огт хамааралгүй бололтой. Талх боов үйлдвэрлэдэг компаниудын нийлүүлэлт ч багассан. Өмнө нь долоо хоногт 3-4 удаа боов нийлүүлдэг байсан компаниуд өнөөдөр 1 удаа л нийлүүлэх болсон. Худалдан авалт, борлуулалт хоёр дахин муудсан гэсэн үг. Үүний цаана, энэ хүйтэнд, хичнээн олон хүүхэд өлсгөлөн хонож буй бол гэж бодохоос сэтгэл өвдөх юм гэж Амгалан захын настай худалдагч шаналангуй хэллээ.
Хүнсний зах бол нийгмийн толь. Энэ толинд Монголчуудын амьдрал ахуйг тольдлоо. Амьдрал гэж үүнийг хэлэхэд ч тун хэцүү болжээ. Арай дэндүү...
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?