ДАРХАН ХОТ ДАХЬ "ТЭС" ПЕТРОЛИУМ ДЭЛБЭРЧ, НЭГ АЖИЛЧИН НЬ НАС БАРЛАА

2022-12-01  


Дархан хотын өнөөдрийн гол сенсаац бол тус хот дахь " Тэс" Петролиум шатахуун түгээх станцын нөөцийн агуулахад өнөө өглөөний 10.00 цагт дэлбэрэлт болж, гал авалцсаныг одоо хүртэл унтрааж хүчрээгүй тухай мэдээлэл юм. Ажил хүлээлцэх үед дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас гэмтэл авсан тус компанийн нэг ажилтан эмнэлэгт хүргэгдэх замдаа өвчнөө даалгүй нас барсан байна. Түүнтэй ажил хүлээлцэж байсан хоёр ажилтан нь одоо хүртэл сураг алдарсан нь гэр бүлийнхэн, компанийнхны сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Тэднийг амьд үлдсэн гэх магаддал тун бага байж болох. Учир нь Дарханы гал команд, Сэлэнгэ, Хөтлийн гал командтай нийлээд ч тус галыг унтрааж дийлэхгүй байна. Өглөөнөөс өдийг хүртэл олгойдож буй гал нь зэргэлдээх нөөцийн агуулах руу гал авалцах аюулд ойртсон учир нийслэлээс нэмэлт хүч дуудсан тухай DBC телевиз мэдээллээ.
Тус галын дэлбэрэлт болсон газарт Гал команд, Онцгой байдал, Цагдаа, Эмнэлэг зэрэг холбогдох бүх байгууллага хүч хавсран ажиллаж буй аж. Дэлбэрэлт гарсан шалтгааныг хараахан даа олж тогтоож чадаагүй байна.
2000 тоннын нөөц бүхий агуулгын савд гарсан галыг унтрааж хүчрэхгүй учир, дараачийн нөөц рүү галыг алдахгүй байх арга хэмжээг гал сөнөөгчид авч буй юм байна.
"Тэс" Петролиум шатахуун түгээх станц нь Увсаас гаралтай бизнесмен, Дарханаас сонгогдсон , Увс нутгийн нэр бүхий гишүүний оролцоо бүхий компани аж.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?