УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХАМААРАХ ЗУРГААН ХҮНИЙГ НЭРЛЭВ

2022-12-05  

С.ГАНБААТАР: МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монгол оронд хулгай нүүрлээд байна. Тэр тусмаа нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрлэлээ. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн 7 хоног шуурлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна.

Хулгай хийсэн нь тодорхой гарчихаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголоор ийм том хулгай гарчихаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа.
Би өнөөдөр нүүрсчдийг задална. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна.

Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.

АПУ-гийн П.Батсайхан, Энержи Ресурс Ж.Оджаргал, Голомтын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж дээрэмдэж байна. Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө" гэлээ.

Эх сурвалж Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?