ХУЛГАЙЧ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ХАШГИРДАГ

2022-12-06  

Нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх гэсэн тодотголтой жагсаал Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш боллоо. Гэвч энэ жагсаал олон нийт хүсэл сонирхлоороо нэгдсэн органик жагсаал биш байв. Хэн нэгэн улстөрчид зохион байгуулалттайгаар жагсаал зохион байгуулж олон нийтийн санаа бодолд нөлөөлдөг, иргэдийн эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан жагсаалд нөлөөлж зорилгыг нь өөрчилдөг технологи бий болоод удаж буй. Яг л энэ технологийн дагуу нүүрсний хулгайчидтай тэмцэнэ, эсэргүүцнэ гэж эхлүүлсэн жагсаалыг нүүрсний хулгайчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчих шиг боллоо. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж дайн зарласан нөхдийнхөө эсрэг жагсагчдыг турхирав. Жагсагчид нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх ёстой байтал тэдэнтэй тэмцэж буй улстөрчдийг огцрохыг шаардах нь тэр. Үүнээс "Нүүрсний хулгайчид жагсаалын зорилгыг өөрчиллөө. Нүүрсний хулгайчидтай тэмцэж буй дүр эсгэсэн жагсаалын ард нүүрсний хулгайчид өөрсдөө байна" гэсэн хардлага олон нийтийн дунд бий боллоо. Хулгайч л хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг дээ. Сүхбаатарын талбайд үргэлжилж буй нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх жагсаал яг ийм л жагсаал болж байна. Тэгэхээр энэ жагсаал өмнөх бүх жагсаалын адил олон нийтэд үр ашгаа өгөхгүй. Жагсагчид нь өөрсдөө худалч, хуурамч, хулгайч улстөрчдийн гар хөл болоод л дуусах нь. Иргэдэд ашигтай бус харин ч бүр эсрэгээрээ хорлонтой жагсаал болж байна. Энэ жагсаалд оролцсон залуусын хэд нь Төрийн ордон руу дайрч орсон, хашааг нь нураахыг завдсан, гал тавьж олон нийтийн амь насанд аюул занал учруулсан хэрэгт холбогдож сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч үлдэхийг хэн ч мэдэхгүй. Ямартаа жагсаалын дараа жагсагчид өөрсдөө хохирч, хулгайч нар нь завшиж үлдэхээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?