ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫГ "ЦАГААТГААД" ЭХЛЭВ ҮҮ

2022-12-08  

Хөгжлийн банкны хэрэг прокурорт шилжээд багагүй хугацаа өнгөрөв. Гэхдээ энэ хэрэг нүүрсний хулгайн дуулианд “дарагдаад”, ойрд олны анхаарлаас холдоод байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны хэргийг прокурорт шилжүүлэх үед зарим хүнийг “цагаатгасан” гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Тухайлбал, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй холбогдоод байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний хэргийг мөрдөх байгууллагаас прокурорт шилжүүлэхийн өмнөхөн хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын өнгөрсөн намар хэлснээр уг хэрэгт 83 хүн холбогдоод байсан. Дараахан нь “...87 хүн холбогдсон” гэх мэдээлэл бас цацагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?