
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний хулгайн гэх хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр /2022.12.08/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий 5 иргэнийг яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ. Шүүхээс тэднийг хэд хоногоор цагдан хорих шийдвэрээ өнөөдөр гаргах нь.
Тэднийг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө баривчлаад байгаа тухай мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна