Х.НЯМБААТАР: НҮҮРСНИЙ ХУЛГАЙД АЛДАГДСАН ӨРТГИЙГ ТОГТООХООР ШИНЖЭЭЧДИЙГ АЖИЛЛУУЛНА, ЖАГСАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛАХАД НЭЭЛТТЭЙ
2022-12-09
Засгийн газар өнөөдөр /2022.12.09/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайн хэрэгт 40 их наяд гэх тоо гараад байгаа. Бид нэгдсэн дүгнэлтэд хүрэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн гишүүн 14-15 жил ухсан уурхайн ажил, нүүрсний хэмжээг гаргах нь тийм ч зохимжтой зүйл биш. Тиймээс шинжээчдийг ажиллуулахаас гадна жагсагчдын төлөөлөл, мэргэжлийн хүмүүсийг энэ төрлийн үйл ажиллагаанд оролцуулахад одоо ч нээлттэй гэдгийг хэлье" гэв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна