МОНГОЛ УЛС АНУ-ЫН ХООРОНД 244 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАА ХИЙЖЭЭ

2022-12-13  

Ам.доллар ХОМСДЛОО, Төв банк, Засгийн газарт хийх ажил их байна

Монгол Улс АНУ-ын хооронд 2021 оны эцсийн байдлаар 244 сая ам.долларын худалдаа хийснээс манай орны импорт 213 сая, экспорт 31 сая ам.доллар байна.

АНУ-аас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын 36 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны, 9 хувь нь банк, санхүүгийн, 2 хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт ногдсоныг “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлэв. Тус хурлыг энэ онд тохиож буй Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Монголбанкны санаачилгаар ГХЯ, ЭЗХЯ, АНУ-ын ЭСЯ, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран зохион байгуулсан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хурлын үеэр хэлэхдээ “АНУ бол манай “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн чухал түнш. Монгол Улс, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч, эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. АНУ нь технологи, санхүүгийн салбарт дэлхийд тэргүүлэгч, худалдаа, хөрөнгө оруулалтын том тоглогч тул хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгцээ байгаа”-г онцоллоо.

Хурлаар Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, боломжийн талаар илтгэл хэлэлцүүлэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?