БНАСАУ-ЫН ХИЙМЭЛ ДАГУУЛ, ТИВ АЛГАСАГЧ БАЛЛИСТИК ПУУЖИНГИЙН ТАЛААРХ ЭРГЭЛЗЭЭГ НЯЦААЖЭЭ

2022-12-20  

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон Пёньяны хиймэл дагуул, алсын зайн тусгалт баллистик пуужинг хөгжүүлэх үйл явцад гарч буй ахиц дэвшилд эргэлзэж байгаа талуудыг шүүмжилсэн мэдэгдлийг өнөө өглөө хийжээ.

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон Пёньяны даваа гарагт нийтэлсэн Сөүл, Инчеон хотын нягтрал багатай, хар, цагаан гэрэл зургуудыг хиймэл дагуулаас авсан гэхэд болхи гэж үзсэн БНСУ-ын болон гадаадын шинжээчидтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Даваа гарагт БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээх төслийн хүрээнд пуужин хөөргөсөн гэж мэдэгдээд, туршилтын хиймэл дагуулаас авсан гэж таамаглаж буй хоёр зургийг дэлгэсэн юм.

Зарим шинжээчийн хувьд тэдгээр зургийн чанарыг хэтэрхий тааруу гэж үзсэн байна.

Харин Ким Ё Жон хэлсэн үгэндээ, БНАСАУ-ын хиймэл дагуулын хүчин чадал, түүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хоёрхон зургаар үнэлэх нь “зохисгүй хийгээд бодлогогүй” юм гэжээ.

Тэрбээр мөн Пёньяныг тив алгасагч баллистик пуужинг агаар мандалд дахин оруулах технологийг эзэмшсэн эсэхэд эргэлзэж буй талуудыг зэмлэн буруушаасан байна. 

Эх сурвалж: Монцамэ, ПЁНЬЯН. /Yonhap/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?