АНУ-Д ЦАГ АГААРЫН ТААГҮЙ БАЙДЛЫН УЛМААС 2000 ГАРУЙ НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

2022-12-23  

ВАШИНГТОН. /FlightAware/. АНУ-ын төвийн болон зүүн нутгийн муж улсуудад цасан шуурга шуурч, агаарын температур доошилсны улмаас баасан гаргийн хоёр мянга гаруй хуваарьт нислэг цуцагджээ. 

Цаг агаарын байдал муудаж, эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор пүрэв гарагт 2294 нислэг цуцлагдаж, 7205 нислэгийг хойшлуулсан бол баасан гарагт АНУ-аас явах эсвэл дотооддоо үйлдэх 2075 нислэг цуцлагдаж, 1439 нислэг хойшлогдсон байна. 

АНУ-ын үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, цасан шуурга ихэнх нутгаар долоо хоногийн эцэс хүртэл үргэлжилнэ. Арктикийн хүчтэй урсгал ойртож байгаагийн улмаас тус улсын зүүн болон төв хэсгээр эрс хүйтрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?