ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ДАРГА АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ГЭХ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

2022-12-27  

ШШГЕГ: 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн  хоригдогчоос халдвар илэрчээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэг, замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан М, цагдаа О нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэнээс хахууль авсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 20, Эдийн засгийн 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Кибер орчинд хууль бусаар халдах 2 гээд нийт 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?