ОРОСЫН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ИРГЭД 90 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР АЛДЖЭЭ

2022-12-30  

ОХУ-ын хамгийн чинээлэг иргэд Украины нөхцөл байдлын улмаас энэ онд 92.6 тэрбум орчим ам.доллар алдсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв. 

Тус агентлагийн мэдээлж байгаагаар, чинээлэг оросуудын нийт хөрөнгө хоёрдугаар сард 46.6 тэрбум ам.доллароор буурсан байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа тэд дахин 47 тэрбум ам.доллар алджээ. 

Он гарснаас хойш Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн хөрөнгө 74.3 тэрбум ам.доллароор буурсан гэж 2012 оноос хойш гаргаж байгаа “Bloomberg Billionaires Index”-т энэ сарын эхээр мэдээлсэн байна. Уг индексийг гаргахдаа бизнес эрхлэгчдийн компаниудын хувьцааны үнэд үндэслэдэг. Тухайлбал, уул уурхай, металлургийн “Evraz” холдингийн хувьцаа эзэмшигч Роман Абрамович 9.3 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгө нь 8.7 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүнээс гадна байгалийн хий үйлдвэрлэгч “Новатэк” компанийн хувьцаа эзэмшигч Геннадий Тимченкогийн хөрөнгө 13.9 тэрбум ам.доллар болж буурч, 8.48 тэрбум ам.доллар алдсан бол “Северсталь” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов 7.79 тэрбум доллароор ядуурч, 21 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Bloomberg

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?