ХҮҮХДИЙН ОРНЫ АЧААЛАЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА

2023-01-02  

Томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрбээр, “Түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэлээ.

Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?