"НАР ХАРАХ" ГАЛТ ТЭРГЭЭР ГАДААДЫН 28 ЗОРЧИГЧ АЯЛЖЭЭ

2023-01-03  

“Монголд зочлох жил”-ийн хамгийн анхны аяллыг УБТЗ ХНН-ээс шинэ оны эхний өдрийн өглөө "Нарны галт тэрэг” зочлуулснаар эхлүүлэв. Энэ удаагийн нар харах аялалд 600 гаруй зорчигч оролцсоноос гадаадын 228 зорчигч аялсан талаар УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга мэдээллээ.

Энэ аяллаар зорчих гадаад, дотоодын жуулчид, иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг тэрбээр хэлэв. Энэ нь нэг талаар ковидын цар тахлаас болж хоёр жил саатсан. Мөн үүнээс гадна өвлийн аялал жуулчлалтай холбоотойгоор байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсыг сонирхох гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж, “Нар харах” галт тэрэгний аялал нь Өвлийн аялал жуулчлалын нэг хэсэг болж байна" гэв.

Анх 2-хон вагонтай эхэлж байсан “Нарах харах” галт тэрэгний аялал өнөөдөр нийт 19 вагон, 600-700 аялагчтай болон өргөжжээ. 2023 оны эхний өдрийн нар харах аяллаар уртын дуу, морин хуурын тоглолт, цамын бүжиг болж тусгай хөтөлбөрөөр үйлчлэв. Цаашид зөвхөн Монголд тохиож, үзэх хөтөлбөрийг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг оролцогч зорчигч нар хэлж байна. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?