ДҮН ӨВЛӨӨР АРХИ ЗАРАХЫГ ХОРИГЛОЁ

2023-01-04  

Монголчуудын баяр ихэнхдээ дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд болдог. Шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эрчүүдийн баяр гэхчилэн. Манайхан шөнөдөө гуч гарч хүйтрэх хүйтэн жаварт баяр тэмдэглэн согтож осгох нь сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч байна. Саяын баяраар л гэхэд 23 хүн зүй бусаар хорвоог орхив. Осгож үхсэн нь талаас илүү. Бид цагдааг гудамжинд согтуу хэвтэж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хийсэнгүй хэмээн шүүмжилдэг. Гэвч сая гаруй хүнтэй том хотын 650 гаруй баар, цэнгээний газрын алинд нь уугаад хаана нь согтоод уначихсаныг яаж ч олж барах билээ. Хаа байсан Хайлаастын эцэст гудамжинд тасраад уначихсан хүн азаар өөрөө л сэрэхгүй бол хөлдөөд л хонох шүү дээ. Бид архийг эр эм, охид хөвгүүдгүй их ууцгааж байна. Баяр болно гэдгийг архидалт болно гэсэнтэй агаар нэг ойлгодог болоод удлаа. Нэгэнт хүмүүс архидалт болохыг тэсэн ядан хүлээдэг болсон энэ үед төр засгаас зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй. Олон арга хэмжээ авч Дүн өвлөөр архи зарахыг хориглоё болмоор байгаа ч давын өмнө дүн өвлийн хүйтэнд архи зарахыг хориглодог баймаар юм. Энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундааг өргөн олонд худалдаалахыг болиулах хэрэгтэй мэт. Нэгэнт хүмүүс ухамсраараа тааруулж уух чадваргүйгээс хойш ингэж арга хэмжээ авахаас өөр гарц байхгүй байна. Төр засгаас хүмүүсийн амьд явах эрхийг ингэж л хамгаалахаас өөр яах билээ. Тэгэхгүй бол бид архиндаа живээд дээр нь хөлдөж үхээд дуусах бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонингийн архиваас

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?