ТВИТТЕР УЛС ТӨРИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХОРИГОО ЦУЦЛАХААР БОЛЛОО

2023-01-06  
Дэлхийн топ баячуудын нэг Элон Маскын эзэмшдэг “Твиттер” компани орлогоо нэмэгдүүлэхийн тулд улс төрийн сурталчилгааны хоригоо цуцална хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер” улс төрийн агуулга бүхий зар сурталчилгааг 2019 онд хориглож байв. Энэ хоригийг тогтоохоос өмнө АНУ-ын 2018 оны дунд хугацааны сонгуулийн үеэр сурталчилгаанаас гурван сая гаруй ам.доллар олсон нь зар сурталчилгаа тус компанийн орлогод ямар их нөлөөтэйг харуулсан билээ. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр худал мэдээлэл тарааж байна гэсэн шүүмжлэл гарсны дараа “Твиттер” улс төрийн сурталчилгааг хориглох шийдвэрийг гаргаж байв. Эзэмшигчээ сольсон тус компани дээрх өөрчлөлтөөс гадна телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй адилхан шалтгаанд суурилсан зар сурталчилгааны бодлого /Cause-based advertisements/ баримтална гэдгээ мэдэгджээ. Ингэснээр “Твиттер” “Facebook” болон “YouTube”-тэй адил улс төрийн сурталчилгаагаар дамжуулан орлого олохоор болсон байна. Энэ талаар “Твиттер” компани өөрсдийн цахим хуудсаар дамжуулан “Шалтгаанд суурилсан зар сурталчилгаа нь чухал сэдвээр хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэг өрнүүлэх орон зайг тэлдэг гэдэгт бид итгэдэг” хэмээн жиргэжээ. Шалтгаанд суурилсан зар сурталчилгаа гэдэгт боловсрол, цаг уурын өөрчлөлт, сонгогчдын бүртгэл, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд багтсан гэж Твиттер компанийн Итгэлцэл, аюулгүй байдлын албаны дарга Элла Ирвин тайлбарласан байна. Харин Хятадын “TikTok” аппликейшн улс төрийн агуулга бүхий сурталчилгааг хориглосон хэвээр байгаа юм. Дашрамд дурдахад, Элон Маск өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр “Твиттер” компанийг худалдаж авсан. Үүнээс хойш олон мянган ажилтнаа халсан нь ихээхэн шуугиан тариад байгаа юм. Мөн тус компани энэ онд гурван тэрбум ам.долларын алдагдалд орох эрсдэлтэй зардлаа бууруулах арга хэмжээг өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?