ХНХЯ: ХҮҮХЭД ТАНЬ 100 МЯНГАН ТӨГРӨГ АВАХ ЭСЭХ НЬ ЭНЭ САРЫН 16-НААС ХОЙШ ТОДОРХОЙ БОЛНО

2023-01-06  

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас  “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталсан.

Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1,139,200 хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон нэг их наяд 367 тэрбум төгрөг баталсан.

Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.

Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно гэж ХНХЯ-наас мэдээлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?