ХЯТАД УЛС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ХИЛЭЭ НЭЭЛЭЭ

2023-01-09  

Хятадын эрх баригчид 2020 оны гуравдугаар сараас хойш хэрэгжүүлж байсан хязгаарлалтаа цуцалж, гадаадын жуулчдад хилээ нээлээ.

Хятадад зорчиж буй гадаадын иргэд тусгаарлалтад орохгүй хэдий ч урьдын адил 48 цагийн өмнө хийлгэсэн “PCR” шинжилгээний сөрөг хариуг үзүүлэх ёстой.

Эрх баригчид мөн ням гаргаас эхлэн гадаадын иргэдэд энгийн виз болон түр оршин суух зөвшөөрөл олгож эхэлжээ. Түүнчлэн Хятадын эх газрын иргэд гадаад паспорт авах эрх нь нээгдсэн байна. Ням гарагт мөн Хятадын эх газар болон Хонконгийн хоорондох далайн болон хуурай замын тээвэр нээгдсэн хэдий ч өдөр тутмын зорчигчдын тоог хязгаарлаж, 48 цагийн өмнө хийлгэсэн шинжилгээний сөрөг хариу шаардана. 

Цагаан сар буюу хаврын баярын аялал Хятадад хэдийнээ эхэлчихсэн бөгөөд ойрын хугацаанд л гэхэд 400 мянга орчим зорчигч Хонконгоос эх газар луу зорчих төлөвтэй байна. Энэ жил Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 22-нд тохиох юм. 

Царт тахлаас өмнө Хятадын цагаан сарын үеэрх аялал нь дэлхийн жил бүрийн хамгийн том шилжилт хөдөлгөөнд тооцогддог байв. Энэ жил хоёр тэрбум хүн зорчих төлөвтэй байгаа нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байна. 

Ням гарагт аялагчдаар дүүрсэн хоёр давхар автобусууд Хонконг-Жухай-Макао чиглэлийн гүүрэн дээр ирж, энд зорчигчид Гуандон муж руу зорчих автобусууд шилжин сууж байлаа. Тэдний дунд баярын үеэр гэртээ харьж буй оюутнууд цөөнгүй байв. Орон нутгийн автобусны зарим жолооч нар ирж буй аялагчдаас вирусний халдвар авах вий гэж санаа зовж байгаагаа, тэднийг вирусээс илүү найдвартай хамгаалах арга хэмжээ авахыг компаниудынхаа удирдлагуудаас хүсэж байгаагаа "ВВС"-ийн сурвалжлагчид ярьжээ.

Хятадын эрх баригчдын баримталсан “ковидыг тэглэх” бодлогын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд тус улс “бараг бүрэн тусгаарлалтад” байсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард олон тооны шинжилгээ өгөх, сэжигтэй тохиолдлын үед тусгаарлалтад орох зэрэг ковидын эсрэг авсан арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын дараа Бээжингийн эрх баригчид бодлогоо зөөлрүүлсэн хэдий ч “ковидыг тэглэх” бодлогыг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдээгүй. 

“Ковидыг тэглэх” бодлогыг зөөлрүүлснээс хойш халдвар болон нас баралтын тоо эрс нэмэгдэж, эмнэлгүүд, шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа хэдий ч эрх баригчид халдвар, нас баралтын тоог зарлахаа зогсоогоод байгаа юм. 

Хятадын эрх баригчдын өгч буй статистикийн мэдээ эргэлзээтэй байгаатай холбоотойгоор коронавирусний шинжилгээний сөрөг хариуг заавал шаардах журмыг 10 гаруй улс хэрэгжүүлж эхлээд байна. 

Эх сурвалж: ВВС, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?