АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДООС “COVID-19”-ИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙГ ШААРДАХГҮЙ

2023-01-10  

Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид “COVID-19”-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаагаас гадна халдвар авсан байсан ч тэмцээндээ оролцох боломжтой болжээ.

“Энэ цаг мөчид бид олон нийтийн дунд мөрдөж буй журмыг дагах хүсэлтэй байна” гэж тэмцээнийг зохион байгуулах холбооны дарга Крейг Тайли мэдэгдсэн байна. Мөн бие нь тавгүйрхсэн тохиолдолд гэртээ байх хэрэгтэйг, эмнэлгийн ажилтнууд тамирчдыг нэг бүрчлэн хянаж ажиглана гэдгийг тамирчид, ажилтнууддаа тодорхой мэдэгдсэн гэж нэмж хэлжээ. 

Өнгөрсөн онд тэмцээнд оролцогчид өдөр тутам шинжилгээ өгч, хариугаа эерэг гарсан тохиолдолд тусгаарлагдахаас гадна тэдэнд вакцинд хамрагдсан байх шаардлагатай байсан юм. Үүнтэй холбоотойгоор есөн удаагийн аварга Новак Жокович “COVID-19”-ийн вакцинжуулалтын статусынхаа улмаас тус тэмцээнд оролцож чадаагүй билээ.

Талбайн теннисний дөрвөн Их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-29-ний өдрүүдэд болно. 

Эх сурвалж: КАНБЕРРА. /BBC/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?