УКРАИНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАРДАЛ ДНБ-ИЙ 32.5 ХУВЬТАЙ ТЭНЦЖЭЭ

2023-01-10  

Украины 2022 оны батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 32.5 хувьтай тэнцсэн талаар тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов даваа гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн онд Украин үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын салбартаа 1.536 их наяд гривн /ойролцоогоор 42 тэрбум ам.доллар/ зориулсан гэж А.Данилов “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн батлан хамгаалах салбарыг санхүүжүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл хэвээр байгааг онцолжээ.

2022 оны хоёрдугаар сарын 24-нд дайны байдал зарласныхаа дараа Украин 2022 оны батлан хамгаалахын зардлаа 1.231 их наяд гривнээр /ойролцоогоор 33.66 сая ам.доллар/ нэмэгдүүлжээ. Харин энэ онд батлан хамгаалах салбарын хэрэгцээг хангахад 1.141 их наяд гривн зарцуулахаар төлөвлөж байна. 

 
Эх сурвалж: КИЕВ. /Xinhua/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УЛС ТӨРЧДИЙГ ОГЦРУУЛАХ