УКРАЙНЫ ЗГ-ААС ОРОСЫН УРЛАГИЙНХАНД ХОРИГ ТАВИЛАА

2023-01-12  
 
Австри улсын Вена хотын алдарт Дуурийн театрын алтан тайзыг эзэгнэгч Орос улсын ардын жүжигчин, дуурийн дуучин Анна Нетребког Украйн улсад нэвтрэхийг хориглолоо. Түүнийг Кремль болон Путинтэй дэндүү ойр харьцаатай гэдэг үндэслэлээр Украйны хилийг нэвтрэх, Украйны газар нутагт тоглолт хийх эрхийг нь 10 жилээр хаслаа.
- Би Орос. Орос эх орондоо, Оросын ард түмэнд хайртай. Гэхдээ Украйнд миний олон сайн найз нөхөд бий. Тэднийхээ төлөө сэтгэл эмтэрч байна гэж дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сард А.Нетребко мэдэгдэж байсан. Тэрбээр хориг тавьсныг сонсоод: - Урлагийнхныг дайнд татан оролцуулж, улс төрийн байр сууриа илэрхийлэх, үндэс угсаагаа заавал хэлэхийг шаардах нь буруу байсан юм гэж хорио тавигдсаны дараа харамсангуй хэллээ.
Энэ хоригт А.Нетребко дуучнаас гадна, найруулагч Никита Михалков, рок попын дуучин Филипп Киркоров нарын Оросын урлаг соёлын 118 тооны нэрт зүтгэлтнүүдийн нэрс орсон байна.
Мөн Христийн 13 сүмийн лам нарыг буцаан дуудсан байна.Учир нь, тэдгээр сүмүүд нь Оросуудтай маш өргөн харилцаатай байсан гэж ВВС Украйн мэдээллээ.
Ийнхүү Оросын урлаг соёлынхны барууны ертөнц рүү нэвтрэх үүд хаалга нь хаагджээ. Харин Киркоров:- " Том хотын хайр" кинонд Зеленский бид хоёрын хамтдаа оролцон тоглосон нэг кадр бий. Тэр кадрт далайн чанадаас түүнд итгэл хүлээлгэж буй хэсэг бий. Миний "найз" дүрдээ дэндүү оржээ. Далайн чанадаас түүнд итгэсэн итгэлийг үгүй хийж, өөрийгөө ч, улс орноо ч үнсэн товрог болгож байна гэж өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хариу барилаа.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?