2022 ОН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ДУЛААН ТАВ ДАХЬ ЖИЛ БОЛЖЭЭ

2023-01-13  

Дэлхийн гадаргын 2022 оны дундаж температур түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жилээр бүртгэгдсэн 2015 оныхтой ижил байсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх судлах төвтэй /NASA/ пүрэв гарагт мэдээлжээ.

Тодруулбал, 2022 онд дэлхийн температур “NASA”-гийн суурь үеийн /1951-1980/ дунджаас цельсийн 0.89 хэмээр өндөр байсныг “NASA”-гийн цаг уурын загварчлалын тэргүүлэх төв болох Годдардын нэрэмжит сансар судлалын хүрээлэнгийн судлаачид тогтоосон байна.

“Дэлхийн дулаарах явц түгшүүр төрүүлж байна. Ойн түймэр ихсэх, хар салхины эрч чангарах, ган гачиг ноцтой хохирол дагуулах, далайн түвшин нэмэгдэх зэргээр үр дагаврууд нь хэдийнээ ажиглагдах болоод байна” гэж “NASA”-гийн судлаач Билл Нельсон ярилаа.

Дэлхийн цаг уурын орчин үеийн бүртгэлийг 1880 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жилүүд сүүлийн есөн жилд тохиожээ. Энэ нь Дэлхий 2022 онд 19 дүгээр зууны сүүл үеийн дунджаас целсийн 1.11 хэмээр дулаарсан гэсэн үг хэмээн “NASA” мэдээлсэн байна. 

Эх сурвалж: NBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?