Д.ЛХАМСҮРЭН: ОРЛОГО, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ГЭСЭН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТООС ХАСАХГҮЙ

2023-01-17  

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн орлого эсвэл үл хөдлөх хөрөнгө гэсэн ганцхан үзүүлэлтээр нь хүүхдийн мөнгө олголтоос хасахгүй гэдгийг хэлэв. 

Тэрбээр "Цахимаар е-halamj, Е-mongolia сайтад нэвтэрч, мэдээлэл зөрүүтэй байгаа хүсэлтээ гаргавал хүсэлтүүдийг мэдээлэл хариуцагч байгууллагад хуваарилан, шалгалтыг хэрхэн хийх талаар ажиллаад хүсэлт гаргагчид хариуг хүргүүлнэ.  Орлого өндөртэй хүн байлаа ч ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөгүй бол орлого гэсэн үзүүлэлтээр нь хүүхдийн мөнгө олгохоос хасаж болохгүй. Эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй буюу байр, машинтай байлаа гэхэд орлогогүй бол зөвхөн хөрөнгийнх нь үнэлгээгээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохгүй байж болохгүй гэж үзэж байгаа. Тиймээс орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн орлогыг орлуулан тооцох аргачлалаар ажиллаж байгаа. Энэ аргачлалыг барьж ажиллаж байна" гэлээ.  

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?