"TEACH FOR MONGOLIA" ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН 16 ЗАЛУУ 7 АЙМГИЙН 8 СУМАНД БАГШИЛЖ БАЙНА

2023-01-17  

 “Teach for Mongolia” хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиуд туршлага судалж байна.

“Teach for Mongolia” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор багшаар ажиллах хүсэл, сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулж 2022 оноос хөтөлбөрт хамруулж эхэлсэн. Хөтөлбөрийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Боловсролын ерөнхий газар, “Teach for Mongolia” НҮТББ, хөтөлбөрт хамрагдаж буй багш болон сургуультай дөрвөлсөн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд өөрийн хүсэл тэмүүлэл, зорилгоо биелүүлэхээр 16 залуу багш 7 аймгийн 8 сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна. Эдгээр залуучуудыг урин ажиллуулж буй сургуулийн удирдах ажилтан болон багш нар харилцан туршлагаа хуваалцаж, бусдын туршлагыг судлан сургалтад хамрагдаж буй юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?