ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТАСАЛБАРЫН БОРЛУУЛАЛТ 500 МЯНГА ДАВЖЭЭ

2023-01-17  

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас сая гаруй тасалбар худалдаалагдаад байгаа талаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ/, Австралийн хөл бөмбөгийн холбооноос өнөөдөр мэдээлжээ.

Австрали, Шинэ Зеландад энэ оны 7-8 дугаар сард болох эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ес дэх удаагийн ДАШТ-ий тасалбарыг 120 гаруй улс орон, бүс нутгийн хөгжөөн дэмжигчид, тэр дундаа зохион байгуулагч хоёр орноос гадна Англи, Катар, АНУ, Хятад, Канадын иргэд хамгийн ихээр худалдан авчээ. Энэхүү тэмцээн нь 32 баг өрсөлдөх анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.

ДАШТ-ий тоглолтуудаас Сидней хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 20-ны өдөр болох шувтаргын тоглолтын тасалбар хамгийн эрэлттэй байна. Мягмар гарагт ОУХБХ тэмцээний тасалбарын борлуулалт өнгөрсөн долоо хоногт 500 мянгын босгыг давсан талаар мэдээлээд, тэмцээн эхлэхэд 184 хоногийн хугацаа үлдээд байгаа үед нааштай эхлэл болж байгааг цохон тэмдэглэжээ.

ОУХБХ энэ удаагийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ээр Канадад 2015 онд болсон тэмцээний /1.35 сая/ амжилтыг ахиулан 1.5 сая тасалбар борлуулахыг зорьж байгаа аж. Дөрвөн жилийн өмнө Францад болсон ДАШТ-ийг 1.13 сая хөгжөөн дэмжигч үзэж сонирхож байжээ. 

 

Эх сурвалж: КАНБЕРРА. /ABC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?