ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ХҮН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2023-01-18  

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдсэн Францын гэлэнмаа Андре мягмар гарагт таалал төгсжээ. Тэрбээр ирэх сард 119 насыг зооглох байв. 

Андре гэлэнмаа Тулон хотын асрамжийн газарт унтаж байхдаа таалал төгссөн талаар “AFP” агентлаг түүний хэвлэлийн төлөөлөгчийг эш татан мэдээлжээ.

Тэрбээр Францын өмнөд нутагт 1904 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу Дэлхийн I дайн эхлэхээс 10 жилийн өмнө мэндэлжээ. Тухайн онд Нью-Йоркийн метрог ашиглалтад оруулж байсан түүхтэй.  

2021 оны эхээр асрамжийн газарт нь “COVID-19”-ийн халдвар тархах үеэр Андре гэлэнмаа халдвар авч эдгэрч байжээ. Тэрбээр Японы иргэн Канэ Танакаг 2022 оны дөрөвдүгээр сард 119 насандаа таалал төгссөний дараа Гиннесийн номд хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдсэн бөгөөд түүнээс өмнө Европын хамгийн өндөр настан цолыг эзэмшиж байжээ.

Өнгөрсөн онд Андре гэлэнмаа сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ урт насалж байгаагийнхаа нууцыг ажиллаж хөдөлмөрлөж, бусдыг асран халамжилдаг байсантай холбоотой хэмээн ярьж байжээ. “Хүмүүс ажил нь өөрсдийг нь хөнөөж байна гэж ярьдаг. Харин миний хувьд ажил маань намайг урт наслуулсан. Би 108 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөсөн” гэж тэрбээр ярьжээ. 

Эх сурвалж: AFP, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УЛС ТӨРЧДИЙГ ОГЦРУУЛАХ