Д.АМАРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОНО

2023-01-18  

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ процессийг 14 хоногийн хугацаанд засахаар ажиллаж байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувь буюу нэг сая 39 мянган хүүхдэд олгоно. Харин өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд орно. Энэ нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувийг бүрдүүлж байна.  Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш 21513 өрх мэдээллээ залруулах хүсэлтээ илрүүлсэн байна. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт нийт 37 мянган иргэн утсаар холбогдож мэдээллээ нягталжээ. Түүнчлэн 22 мянган иргэн хороондоо биеэр ирж мэдээллийг нягталсан байна.  Хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувьд хамрагдаж буй хүүхэд тус бүр халамжийн мөнгөө авах учир иргэдийг тайван байхыг уриалж байна" гэлээ. 

Эх сурвалж: polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?