Х.НЯМБААТАР: Ц:ХУЛАНГ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

2023-01-20  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хүсэлтийг хэлэлцэж байна. Шүүх хурал 16.00 цагт эхэлсэн юм. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр өчигдөр баривчлан саатуулаад байсан юм.  Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв. 

Эх сурвалж: Polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?