ШИЛЖИН СУУРЬШИХ ХҮСЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО СҮҮЛИЙН 10 ЖИЛД УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР НЭМЭГДЖЭЭ

2023-01-25  

Өөр улс орон руу шилжин суурьших хүсэлтэй хүний тоо дэлхий даяар сүүлийн 10 жилд урьд өмнө байгаагүйгээр нэмэгджээ. Ийм мэдээллийг Америкийн “Gallup” судалгааны компани өгч байна. 

Тус компанийн явуулсан санал асуулгад дэлхийн 122 орны насанд хүрсэн 127 мянга орчим иргэн оролцсон байна. Энэхүү судалгааг коронавирусний цар тахлын дараа дэлхий нийт аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж байх үед хийжээ. 

Коронавирусний цар тахал нь сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн буурахад нөлөөлсөн боловч хүмүүсийг шилжин суурьшихад саад болоогүй байна. Цар тахлын хоёр дахь жилд хүмүүсийн шилжин суурьших хүсэл сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж тус компанийн судалгаанд дурдсан байна.

Судалгаанаас үзвэл, 2021 онд дэлхийн насанд хүрсэн хүн амын 16 хувь нь (900 сая орчим хүн) боломж олдвол эх орноо үүрд орхих хүсэлтэй байв. 

Үүнээс гадна, Латин Америк, Карибын тэнгис, Сахарын цөлөөс урд зүгт орших Африкийн орнууд, мөн Ази болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) зарим оронд шилжин суурьших хүсэл сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Гэхдээ шилжин суурьших хүсэлтэй иргэдийн тоо улс орон болгонд адилгүй байгааг судалгаанд онцолжээ. Ялангуяа, Европын Холбоо /ЕХ/, Зүүн Азийн орнуудад иргэдийн ийм хүсэл эрс буурсан байна. 

ЕХ-ны Герман, Франц зэрэг улсуудад, Зүүн Азиас Өмнөд Солонгос, Хятадад өөр улс руу шилжин суурьших хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан гэж судалгаанд дурджээ. 

Эх сурвалж: Gallup

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?