Д.ТРАМПЫН "FACEBOOK", "INSTAGRAM" ХАЯГИЙГ СЭРГЭЭНЭ

2023-01-26  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Facebook”, “Instagram” хаягийг хоёр жилийн дараа сэргээхээр болсон талаараа “Meta” компани лхагва гарагт мэдэгдлээ.

Түүний хаягийг “ойрын долоо хоногт” сэргээх аж. “Meta” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн тэргүүн Ник Клегг мэдэгдэхдээ, олон нийт улстөрчдийн хэлж байгаа үгийг сонсох боломж нээлттэй байх хэрэгтэй гэсэн байна.

АНУ-ын Капитолын ордонд 2021 онд гарсан үймээнтэй холбогдуулан тухайн үеийн Ерөнхийлөгчийн “Facebook”, “Instagram” хаягийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм.

Нийгмийн сүлжээний компани Д.Трампыг “Капитолд үймээн гаргасан хүмүүсийг сайшаасны дараа” хаягуудыг нь хааж байв. Н.Креггийн хувьд, энэ нь онцгой нөхцөлд гаргасан онцгой шийдвэр байсныг онцолжээ. Харин одоо Д.Трампын хаяг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гэхдээ Ерөнхийлөгч асан өмнө нь гаргасан зөрчлөө давтан гаргасан тохиолдолд өндөр шийтгэл хүлээх юм байна. Д.Трамп ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаатай холбоотойгоор бүгд найрамдахчууд түүний “Facebook” хаягийг сэргээхийг шаардсаар иржээ.

“Twitter” нийгмийн сүлжээ ч мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч асны хаягийг хаагаад байсан юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сард “Twitter”-ийн эзэн Илон Маск нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд санал хураалт явуулсныхаа дараа Д.Трампын хаягийг сэргээсэн юм. 

Эх сурвалж: BBC, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?