ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРСНЫ УЛМААС ЯПОНД 400 ОРЧИМ НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

2023-01-26  

Япон тэнгисийн эрэг дагуух хэд хэдэн муж болон Хоншю арлын зүүн хойд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас тус улсад дотоодын 397 нислэг цуцлагджээ.

Тодруулбал, Японы агаарын тээврийн томоохон компаниуд болох "Japan Airlines", "All Nippon Airways", мөн хэд хэдэн жижиг компаниудын нислэг саатсан байна. 

Үүнээс өмнө 235 нислэг цуцлагдсан гэж мэдээлж байв. Их хэмжээний цас орсны улмаас төмөр замын “JR” компани мөн Хоншю арлын хойд болон зүүн хойд хэсгийн тодорхой хэсгүүдэд “шинкансен” хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг лхагва гаргийг дуустал зогсоосон байна. Түүнчлэн өөр хэд хэдэн шугамд галт тэрэгний хуваарьт хоцролт, өөрчлөлт оржээ.

Японы авто замын хөдөлгөөнд мөн хүндрэл үүсжээ. “NHK” телевизийн сувгийн мэдээлснээр, улсын хэмжээнд 10 гаруй хурдны замын хөдөлгөөний зарим  хэсгийг хаажээ. Тус улсын баруун хэсэгт орших Кансай мужийн Осака, Киото хотуудын замуудад хэдэн арван километр үргэлжилсэн урт түгжрэл үүссэн байна. 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Японы хойд болон зүүн хойд бүсийн нутгаар лхагва гарагт 60-80 см зузаан цас орж, агаарын температур 10 жилд нэгээс илүүгүй удаа тохиолддог хамгийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна. Өнөө өглөө Хоккайдо мужийн Саппоро хотод Цельсийн -13 хэм, Токиод өнгөрсөн шөнө -3-аас -4 хэм хүрч хүйтэрчээ.

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?