ӨРХИЙН МЭДЭЭЛЭЛ ЗАСАХ ХУГАЦАА ИРЭХ САРЫН 8-НД ДУУСНА

2023-01-30  

Иргэд энэ оны хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандан залруулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа.

Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийх юм байна.

Ийнхүү хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах аж.

Цагаан сар болох гэж байгаатай уялдуулан, хүүхдийн мөнгөний гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн гэдгийг сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Түүнчлэн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын ажилтнууд иргэдийг аль болох биеэр очих шаардлагагүй байхаар мэдээллийг нь засаж, зөрүүг арилгахаар ажиллаж байгаа гэдгийг мөн хэлж байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?