АНУ-Д “COVID-19”-ТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАРЛАСАН ОНЦГОЙ БАЙДЛЫГ ТАВДУГААР САРД ЦУЦАЛНА

2023-01-31  

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг ирэх тавдугаар сарын 11-ний өдөр цуцална гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

Тус улсад халдварын тархалтыг зогсоохын тулд өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гурван жил орчмын хугацаа өнгөрч буй юм.

“COVID-19”-ийн тархалттай холбогдуулан орон даяар онцгой байдал зарлах шийдвэрийг 2020 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гаргаж байсан. Улмаар Ж.Байден хэрэгжих хугацааг нь удаа дараалан сунгаад байгаа юм.  

Цагаан ордны даваа гарагт мэдээлснээр, онцгой байдлыг тавдугаар сарын 11 хүртэл дахин сунгаж, түүний дараа цуцална. Энэ нь онцгой байдлыг цуцлахаас 60-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх тухай засаг захиргааны өмнөх үүрэг амлалттай нийцэж байгааг мэдэгдэлд дурджээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?