"LOCKHEED MARTN" ДУУНААС ХУРДАН ШИНЭ ПУУЖИН АМЖИЛТТАй ТУРШЖЭЭ

2023-01-31  

Америкийн “Lockheed Martin” корпорац HAWC (Hypersonic Air-breathing Weapon Concept) хөтөлбөрийн хүрээнд агаарын тийрэлтэт шулуун нарийн хөдөлгүүртэй, дуунаас хурдан шинэ пуужингийн хоёр дахь удаагийн туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ. 

Уг пуужинг АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц болох “B-52”-оос харвасан байна. Туршилтын үеэр пуужин 18 гаруй километрийн өндөрт 5 Мах-аас дээш (цагт 6125 км) хурдтай 555.6 км зайг тууллаа гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.  

Дуунаас хурдан шинэ пуужингийн туршилтыг АНУ-ын Батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны төслийн агентлаг (DARPA), АНУ-ын Агаарын цэргийн хүчний Судалгааны лаборатори (AFRL), “Lockheed Martin” болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэгч “Aerojet Rocketdyne” компани хамтран явуулжээ. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?